Sunday, February 28, 2010
Хөгжим гэж юу вэ?
“Ертөнцөд олон янзын шуугиан байдаг. Хайр, хар, хов, хэрүүл, аз жаргалыг илтгэсэн гэх мэт. Тэр шуугиануудын дээд яруу найраг нь хөгжим юм. Мөн хүний сэтгэлийг эгшгээр хөдөлгөх дээд мэргэн чадвар. Бас сэтгэмж, логик, сахилга бат, зохион байгуулалт юм. Ертөнцийн тухай, үнэн мөнийх нь тухай ухуулах хуудас, номлол юм. Тухайлбал би өөрийнхөө хөгжмүүдийг өөрийн зүгээс хүмүүст илгээж буй номлол гэж ойлгодог” хэмээн тайлбарлаж байна. Хүн гоё байшин хараад “Хөөх, ямар гоё юм бэ” гэж харж мэдэрснээ үгээр илэрхийлдэг бол хөгжмийг сонсож сайхан эсэхийг нь мэдэрнэ. Чихэр, бурмыг амталж гоёыг нь мэддэг, ялгаж салгадагтай адил. Хөгжмийг мэдрэхэд чих онцгой үүрэгтэй бөгөөд хөгжмийг тархи руу оруулах эсэхийг шийдэх эрх бүхий “мундаг”эрхтэн бол чих. Чих хэрвээ виз дараад тархи руу илгээсэн л бол уг хөгжим хэмээх зөв зохион байгуулагдсан эгшгүүдийн цомог хүнд сайн, ердийн эсвэл муу нөлөө үзүүлдэг байна. Өнгөн талаас нь авч үзвэл сайхан, чанартай хөгжим хүний сэтгэлийг хөглөж, оюун санааг цэлмээн, урам зориг, эрч хүч бэлэглэнэ. Чанаргүй, хортой хөгжим ч бий гэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment